02/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол хүүхдүүд олон улсын уралдаанаас 4 медаль хүртжээ
Гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжилсэн өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд манай сурагчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртжээ. Испани улсын Мадрид хотноо болсон “Gran Klavier” IV уралдаан гурван насны ангилалтай болсон бөгөөд манай улсаас бага насны ангилалд дөрөв, ахлах насны ангилалд хоёр сурагч оролцсон байна. 11 хүртэлх насны ангилалд оролцсон Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч дөрвүүлээ шагналт байранд шалгарчээ. Хоёрдугаар байрт Д.Мишээл, гуравдугаар байрт Г.Амина, дөрөвдүгээр байрт Э.Энхдөлгөөн, Б. Ялгуун нар шалгарсан аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.