14/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нийслэлчүүдийг “ӨВЛИЙН НААДАМ”-д урьж байна

Улаанбаатар хотын иргэд хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд “Өвлийн наадам”-аа хийх гэж байна.

Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох

мөсөн шагай,

мөсөн сур,

урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт,

дөрвөн дугуйт мотоцикл,

нохой чарга,

мөсөн хананд авиралт,

цана, сноуборд,

рагбигийн тэмцээн,

хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулах юм.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэл хотынхон гэр бүлээрээ амарч зугаалахаас гадна тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор уг наадамд гадаадын жуулчид,

Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.