02.04.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

С.Баярцогтыг намын дотоод сонгуульд оролцуулсангүй

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

Ардчилсан намын дотоод сонгууль өнөөдөр эхэлсэн. Намын дотоод сонгуульд оролцохоор Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Сангажавын Баярцогтыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ. Түүнийг намынхаа үндсэн дүрмийг зөрчсөн талаар мэдээлэл ирж, маргаан гарсаны улмаас ийм шийдвэр гаргасан байна. С.Баярцогт Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшихээр бүртгүүлээд байсан юм.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны 380 суудлын төлөө Х.Баттулга, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Р.Амаржаргал Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Г.Баярсайхан, Б.Болор, Л.Гантөмөр тэргүүтэй 511 хүн нэр дэвшээд буй.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.