15/02/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Тал нутгийн хүү амлалтаа гүйцээгээд, Эх орондоо ирлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Макүшитагийн нэгээс босон барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн зиндаа дэвшлээ.
Түүнд энэ алдар хямд олдоогүй. Учир нь 23 башё дараалан барилдсаны эцэст зиндаа ахиж, мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийн амжилтын тоог нэмж байна. Хөдөлмөр, зүтгэлээ зориулан зүтгэсэн Кирибаяма 2008 оноос хойш амжилт гаргаагүй байсан “Мичинокү” дэвжээний хамгийн том цолтон нь болоод байна.
Ийн Монголын 34 дэх цолтой бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрвөн жилийн дараа секитори цолтой болсноор эх орондоо ирлээ.
“Цол авахаас нааш гэртээ харихгүй” хэмээсэн түүний амлалт биеллээ олж, эх орон элгэн садандаа амжилтын буухиатай золгож /2019-02-13/, төд удалгүй Япон улсыг зорих ажээ.
А.Чингэстэй
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.