18.02.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Өнөөдрийн хуанли

“БУЯНТ УХАА” СПОРТ ЦОГЦОЛБОР

10:00 цагт: XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж, Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцдыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” бурхны насны авшиг хайрлана.

Утас: 88081261, 88048481

BLUEMON

10:00 цагт: Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал-2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн нээлт Norphei Art галерейд болно. Утас: 80709688

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

СУИС

14:00 цагт: СУИС-иас эрхлэн гаргасан “Соёл урлагийн тайлбар толь” номын “Хөгжим” (IV), “Бүжиг” (V)-ийн ботийн нээлт “Оюутан” театрт болно.

Утас: 99237173

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.