19.02.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Машины дугаар 2,7 төгссөн бол энэ сард ТАТВАР төлнө

Автомашины дугаар нь 2,7 тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлнө

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн сараас эхэлсэн.

Автомашины дугаар 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар, 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус албан татвараа төлөх юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах юм байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.