21/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 23-нд авна

Монгол хэл, бичгийн шалгалт /МХБШ/-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 03 сарын 04-ний 18:00 цагт дуусна.

2019 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчдын шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад МХБШ өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай. БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХГҮЙ БА НЭМЭЛТ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ. МХБШ нь бүртгэлийн хураамжгүй ба батламж хуудастай байна

МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03 сарын 11-ээс 03 сарын 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

МХБШ-ын дүн оноог 2019 оны 04 сарын 01-ний дотор www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны 05 сарын 06-аас эхлэн тараана.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.