21/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийд гайхагдсан О.Энх-Эрдэнэ “ШОУ”-гаа орхилоо

Америкийн CBS телевизийн The World’s Best \Дэлхийн шилдэг авьяастан\ нэвтрүүлгийн шилдэг 13 оролцогчийн нэгээр тодроод байсан Монгол авьяастан О.Энх-Эрдэнэ шоугаа орхилоо.

Дэлхийн шүүгчдийг алмайруулж шар үсийг босгож чадсан төрмөл авьяастан О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсын уран бүтээлч “Lydian Dazzles” өрсөлдөхөөр дараагийн шатанд шалгараад байсан юм.

Гэвч энэ удаад 10 онооны зөрүүгээр О.Энх-Эрдэнэ ялагдал хүлээж 12 настай Энэтхэгийн төгөл хуурч хүү шоугаа үргэлжлүүлэхээр болжээ.

Дашрамд дуулгахад тус шоунд хүчтэй хоолойгоороо дэлхийд танигдсан “super star” Димаш оролцож буй.

Урьдчилсан таамгаар үзэгчид шоуны ялагчаар Димашийг нэрлэж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.