2019.02.21 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дуучин Г.Анхмаагийн анхны “соло” дуу бүтлээ

2019 оныг Дуучин Г.Анхмаа өөрийн уран бүтээлийн жил болгон төлөвлөжээ. Төгөлдөр хуурч, жүжигчин мэргэжилтэй дуучин бүсгүй маань энэ онд хамтлагийн гэхээсээ өөрийн “соло” уран бүтээл дээр төвлөрчээ.

2005 оноос хойш “гурван охин” хамтлагтаа уран бүтээл туурвисан тэрээр хөгжмийн ертөнцөд цоо шинэ дүр төрхтэйгөөр бие даасан цомгоо гаргахаар зэхсэн аж.

Тус цомгийн анхны сингл болох “Би чиний хайртай бүсгүй” бүтээлээ “SounCloud” дэх хуудсандаа байршуулжээ.

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихийн үг, ая “Би чиний хайртай бүсгүй” дууны видео клип тун удахгүй цацагдах юм байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.