22/02/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Цалингийн зөрүү болох 14.3 сая төгрөгийг олгуулах болов
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн хэмжээнд банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, илүү цагийн хөлс олголт, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл зэрэг асуудалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, ажлын байрны дүгнэлт, нөхөн олговрын акт үйлдэж, банкны удирдлагуудад хүргүүлсэн байна.
Тухайлбал, ажилтны цалин хөлсний зөрүүд 14.394.286 төгрөгийг 14 ажилтанд, ээлжийн амралтын 923.898 төгрөгийг 9 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлбөрт 936.000 төгрөгийг тус тус олгуулахаар болжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.