03/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Г.Дэнзэнд 3.6 жил хорих ял оноолоо
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь нарын таван хүнд холбогдож шүүх хурал таван өдөр үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилсэн шүүх хурлын эцэст анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жил хорих ял оногдуулж, 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бол шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар болжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.