03/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Ноолуурын үнэ 50 хувь өсчээ
Монголын хөдөө аж ахуйн бирж дээр боловсруулаагүй, цайвар ноолуур 98.1 мянган төгрөг хүрч, өнгөрөгч оны мөн үеийнхээс 50 хувь үнэ нь өсчээ.
Дэлхийн зах зээлд ноолуурын үнэ өсөж буй нь манай зах зээлд ч нөлөөлсөний улмаас ийнхүү ноолуурын үнэ огцом өсч байгаа аж. Нөгөөтэйгүүр төгрөгийн ханш суларсан нь ноолуурын үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Өмнө нь 2014 онд боловсруулаагүй ноолуур Хөдөө аж ахуйн бирж дээр 89 мянган төгрөг хүрч үнэ нь огцом нэмэгдэж байсан удаатай юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.