27.02.2019 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
С.Амарсайханыг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуультай
Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг томилуулах саналыг Ерөнхий сайдад илгээнэ. С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор батламжлах хуультай.
НИТХ-ын нийслэлийн Засаг даргыг сонгох санал хураалт дууслаа. Санал хураалтад 45 төлөөлөгч оролцсоноос хүчинтэй 44, хүчингүй нэг санал тоологджээ. Ингээд 25 төлөөлөгч НИТХ-ын дарга С.Амарсайханд санал өгсөн бол 19 төлөөлөгч С.Мөнхчулуунд саналаа өгчээ.
Тиймээс олонхийн санал авсан С.Амарсайханы нэрийг Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Энэ удаад Ерөнхий сайд тав хоногийн дотор хариу ирүүлэх хуулийн хугацаатай.
НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга болохоор болсон учраас НИТХ-ын дараагийн даргын асуудал яригдах юм.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.