27/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БНХАУ: Робот эмэгтэй мэдээ уншина

Синхуа агентлаг хиймэл оюунт робот нэвтрүүлэгчээр мэдээ уншуулахаар болжээ.  Тэгвэл хиймэл оюунт эмэгтэй робот нэвтрүүлэгчээ танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлав.

Дэлхийн анхны хиймэл оюунт энэхүү эмэгтэй нэвтрүүлэгчийг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох “Согоу”-ийн технологийн багийнхантай хамтран бүтээсэн ба түүнийг Шин Шиаомэн хэмээн нэрлэсэн байна. Мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллана гэсэн үг.

Ийнхүү роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байгаагаа Синхуа мэдэгдсэн.

Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.

А.Чингэстэй

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.