2019.02.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

Амиа алдсан цэргийн задлан шинжилгээний ДҮН гарчээ!

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу гарсан юм.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор шинжилгээний хариуг нууцалж байгаа аж.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.