2019.03.01 · niitlelch.mn (Archiv) · Архив

МУГЖ Ж.Нарантунгалаг Дэлхийн аваргад хүч үзнэ

Монгол түмний бахархал холимог тулааны “One сhampionship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн тулааны тов гарчээ.

“Чингисийн цавчилт” хочит тэрбээр энэ удаа чансаагаа ахиулах бус, дэлхийн аваргын төлөө Вьетнамын тамирчин Мартин Нгуентай өрсөлдөнө.

Тэдний тулааныг ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Филиппиний Манила хотод зохион байгуулахаар болжээ. Мэргэжлийн дэвжээнд 14 ялж, дөрөв дийлдсэн амжилттай, 43 настай Ж.Нарантунгалаг Вьетнам эрийг ялбал дэлхийн аварга цолоо эргүүлэн авна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.