06/03/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
БУЛГАН: Жүдо бөхийн УАШТ-ээс “Аврагч”-ийн тамирчид медаль хүртлээ
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Булган аймагт зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 34 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдснөөс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны орлогч дарга Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо.
Мөн тэмцээний 81 кг жинд спорт хорооны тамирчин Б.Ганшагай, 90 кг жинд Э.Үнэнхүү, -100 кг жинд Э.Мөнхбаясгалан нар тус тус аваргын алтан медалийг хүртэв.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.