11/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Брэнд бүтээгдэхүүн бус, “ШАР ТОС” гоо сайхныг тэтгэдэг

Хийл хөгжмийг амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг мөнхийн залуу гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэв. Тэрээр хаврын тэнгэрийн олон аашинд хуурайшиж гундахгүй байх цор ганц нууцаа охид бүсгүйчүүдэд хуваалцахаас татгалзсангүй.

Үнэтэй тансаг брэнд, бүтээгдэхүүн хэрэглэдэг болов уу гэмээр хатагтайн өдөр тутмын хэрэглээ тун энгийн гэнэ.

Энэ ч утгаараа жирийн монгол шар тосыг хэрэглэхийг илүүтэй үздэг аж. Ялангуяа өвөл, хаврын цагт шар тосыг хүнсэндээ байнга хэрэглэж заншсан гэнэ шүү.

Энэ нь арьсны өнгө болоод үс, хумсанд гайхалтай нөлөөлж биеийн галбираа хадгалах, дархлаа сайжруулахад ашиг тустай болохыг бүсгүйчүүдэд хэллээ. Сонгодог хатагтайн гоо сайхны нууц жор тун энгийн юм шүү.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.