2019.03.11 · niitlelch.mn (Archiv) · Архив

АНХААР: Даланзадгад чиглэлийн зам халтиргаатай байна

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чилэлийн авто замд цас орж мөстсөнөөс халтиргаа гулгаа үүсээд байна.

Тодруулбал, говийн аймгуудаар ойрын өдрүүдэд орсон цас өдөртөө хайлж, шөнө дахин хөлдөж буйгаас халтиргаа гулгаа үүсээд байна. Ялангуяа, Даланзадгад чиглэлийн, орон нутгийн А0202 дугаартай авто замд цас орж, мөстсөн, халтиргаа гулгаа ихтэй байна.

Тиймээс иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, гүйцэж түрүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.