2019.03.12 · niitlelch.mn (Archiv) · Архив

Комедичин залуус өрх тусгаарлав

Хошин урлагт нэгэн шинэ төрлийг нутагшуулж чадсан залуусын нэгдэл хоёр хуваагджээ. “UB Comedy” клуб нь 2014 оны 1-р сарын 30-нд Б.Батбилэгийн санаачилгаар анх байгуулагдаж өнөөдрийг хүрсэн гэдэг.

Компанийн орлогын хуваарилалтад өөрчлөлтөд орсноос ийн бутрах шалтгаан болсон гэх. Ямартаач үүсгэн байгуулагч Б.Батбилэг болон Б.Идэр-Од, У.Содхүү, Н.Амаржин, Оля, Золоо, Шар Төөгөө, Бээгий зэрэг комедичид бууриа сахин Хар Төөгөө, Хантүмэн, Амараа нар “Comedy Lab” хэмээх клубийг үүсгэн байгуулсан байна.

Өөрийн гэсэн үзэгч, сонсогчидтой болсон комедичин залуусын хуваагдал олон нийтийг сонголтод оруулаад байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.