2017.04.06 · niitlelch.mn (Archiv) · Архив

Драмын театр хүмүүнлэгийн аянд нэгджээ

Манай орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 156 суманд хаваржилт хүндрээд буй. Тиймээс хаваржилт хүндрэлтэй байгаа сумдын малчдад туслах аян төрийн болон төрийн бус байгууллагуудад өрнөөд байна. Хүмүүнлэгийн аянд Монголын улаан загалмай нийгэмлэг, УДЭТ хамтрахаар болжээ. Ягаан театрынхан хүмүүнлэгийн аянд зориулж Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжгээ энэ сарын 14-нд тоглохоор зэхэж буй бөгөөд уг тоглолтын орлогыг малчдад зориулах аж. Уг тоглолтоос нийт 10 сая төгрөг цугларна хэмээн тус театрынхан төлөвлөж буй.

Өнгөрөгч онд Дуурь бүжгийн эрдмийн театрынхан мөн л уг хүмүүнлэгийн аянд зориулан хандивын тоглолт зохион байгуулж байжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.