13/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 7. Буд гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.