13/03/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Дарханд 2200 хүний багтаамжтай “СПОРТ ЦОГЦОЛБОР” сүндэрлэнэ
Монголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна.
Барилгын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ оны 4 дүгээр улиралд 2200 хүний спорт танхимыг ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-иас мэдээллэж байна.
20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна. Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн Улсын төсөвтэйгээр “Нэмбар” ХХК гүйцэтгэж байгаа юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.