13.03.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Зэрлэг амьтны эд эрхтний хууль бус худалдаа буурахгүй байна

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүд баавгайн долоон ширхэг савар, эд эрхтэн, хөлдөөсөн алтайн хойлог шувуу тээвэрлэж яваад баригдсан байдаг.

Мөн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн гурван ширхэг арьс, гавлын яс, хөлдөөсөн махыг худалдах зорилгоор тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм.

Хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь хялбар биш. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг аж. Тиймээс хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд энэ аюулыг багасгах боломжтой.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга гаргаж, Хууль зүйн сайдын тушаалаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулсан. Тэгвэл уг дэд зөвлөл байгуулагдсанаар хууль хүчний байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, энэ төрлийн хэрэг илрүүлэлт нэмэгдэж байна.

Ингэснээр хууль бус агнуурын эсрэг тэмцэлд ахиц гарч байгаа ч амьтны эд эрхтний эрэлтэд тулгуурласан хууль бус худалдаа буурахгүй байгаа юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.