14/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хамгийн үнэтэй “СҮЙН БӨГЖ”-ний эзэн Жей Ло

Дэлхийн хэмжээний супер Од, алдарт жүжигчин дуучин Холивүүдийн алдартнуудын нэг Жей Ло 50 насандаа хуримын зар дуулгах болжээ.

50 насхүрээд удаагүй байгаа тэрээр олон жилийн хугацаанд танилууд явсан бейсболчин Алекс Родригестой үерхээд хоёр жилийн нүүрийг үзсэн. Харин тэд хайр сэтгэлийнхээ илрэл болгож далайн эрэг дээр тун ч романтик байдлаар Жей Лод гэрлэх санал тавьжээ.

Үнэт эдлэл сонирхогчдын үзэж буйгаар Алекс Родригесийн бэлэглэсэн 10-15 орчим каратын алмазан шигтгээтэй сүйн бөгж 5 сая ам.долларын үнэ хүрэх бөгөөд энэ нь монгол мөнгөөр 13 орчим тэрбум төгрөг аж.

Алекс Родригес болон Жей Ло

Жей Ло өмнө нь дуучин Марк Антонигоос мөн л 8,5 каратын цэнхэр алмазан шигтгээтэй бөгж авч байсан нь хамгийн үнэтэй 10 сүйн бөгж жагсаалтын 6-д бичигдэж байжээ.

Холливүүдийн алдартнууд дундаас хамгийн үнэтэй сүйн бөгж хүлээн авч байсан бүсгүйгээр дуучин Мэрайя Кери тодорч байсан бөгөөд түүний бөгж 35 карат байжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.