16/03/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Мэргэжилтнүүдэд “хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх” сургалт боллоо
Linked automatically by name · ⚑ Report an error
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Глобал Коммунитс ОУБ хамтран 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 21 аймаг болон нийслэлийн хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан “Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх” сургалтыг хамтран зохион байгуулав.
Сургалтаар хоршоодын бизнесийн үйл ажиллагаанд засаглал, санхүү, үйлдвэрлэл, маркетинг, гишүүнчлэл гэсэн 5 үндсэн чиглэлээр хоршоодод нийтлэг тулгамдаж буй асуудлыг тодруулан,
тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж бэлтгэх, хоршоодын гишүүд болон удирдлагын багийн өөрийн хоршоог үнэлэх чадварыг оролцогчдод эзэмшүүллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.