07/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хүч үзнэ
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов хэдийнэ гараад ирэх зургадугаар сарын 26-нд товлогдоод буй. Харин нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ. АН-ынхан нэр дэвшигчээ бүх гишүүдийнхээ санал хураалтаар тодруулна хэмээн намын дарга нь мэдэгдээд буй.
Одоогийн байдлаар Ерөнийлөгчийн сонгуульд хүч сорино гэдгээ Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар албан ёсоор мэдээллээд буй. Харин өнөөдөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нэрээ дэвшүүлэх болсноо мэдэгдлээ.
Харин намууд ирэх тавдугаар сард хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоо албан ёсоор зарлах юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.