09/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Өнөөдөр Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр
Дөрөвдүгээр сарын 10-ныг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон зарлаж, уг өдөрт зориулсан өдөрлөгийг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохиох болсон.
Энэ жил ч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийн Эрх чөлөөний талбайд зохион байгуулах юм. Өдөрлөг өнөөдөр 10.00-15.00 цагт үргэлжлэх аж.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зам тээврийн осолд 7140 хүүхэд өртсөн байдаг. Харамсалтай нь тэдний дийлэнх нь бага насны хүүхдүүд байдаг нь эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас, хүүхдээ зам тээврийн хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулдаг зэрэгтэй холбоотой.
Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаад буй.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.