09.04.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Солонгос хэлний шалгалт өнөөдөр болно
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлэх юм. Шалгалт наймдугаар сарын 16-ны дуустал үргэлжлэх бөгөөд шалгалтыг зөвхөн ажлын өдөр гурван ээлжээр авах аж.
Бүртгүүлэгчид шалгалтад орох товоо өөрчлөх боломжгүй тул заасан цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстой. Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ иргэний үнэмлэх гадаад паспортын аль нэгтэй ирэх бөгөөд шалгалтанд орохдоо хурууны хээгээ уншуулан, бичиг баримтыг тулгах юм.
Ингэснээр шалгалтад бусдыг өөрийнхөө өмнөөс оруулах зэрэг зөрчил гаргахаас сэргийлж буй бөгөөд хэрэв журмыг зөрчвөл түвшин тогтоох шалгалтад орох эрхийг 3 жилээр хасах арга хэмжээ авах аж.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.