26/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хойд аавдаа зодуулсан хүү “ухаан орсон” гэв

Нийслэлийн Баянгол дүүрэгт энэ сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ явдлын дараа хүү Гэмтэл согог судлалын төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж хоёр удаа яаралтай хагалгаанд орсон юм.

Энэ асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар

“Хүү одоо нүдээ нээж, нэрээр нь дуудахад анзаардаг болсон. Биеийн байдал нь тогтвортой болсон гэж хэлэхэд эрт байна. Бидний зүгээс хүүгийн ар гэрийнхэнтэй ойр ажиллаж туслалцаа үзүүлж байгаа. Хүүгийн тухайд хагалгааны дараах эрсдэлийг даваад гарах нь чухал байна” гэсэн мэдээллийг өглөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.