27/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БИЧЛЭГ: Мөсний гүнж Алина Загитова хол тасархай түрүүллээ

Өдгөө 17 настай ОХУ-ын тамирчин Алина Загитоваг уран гулгалтын спортод “Мөсний гүнж” хэмээн нэрийдэх болсон. Пёнчаны олимпийн аварга Алина Загитова Япон улсад зохион байгуулагдаж буй уран гулгалтын наадамд тасархай түрүүлж аваргаллаа.

Тэрээр нийлбэр дүнгээр 237,5 оноо авсан бол удаах байрт Казахстаны тамирчин Елизабет Турсынбаева 224,76 оноогоор оров.

Богино үзүүлбэрийн дараа 4-р байранд жагсаж байсан Оросын Евгения Медведева хүрэл медал дээр буусан бол 2-р байранд жагсаж байсан Японы Каори Сакамото чөлөөт үзүүлбэр дээрээ тааруухан гулгаснаар шагналын тавцангаас мултарсан билээ. Ингээд дэлхийн аварга Алина Загитовагийн чөлөөт үзүүлбэрийг хүргэж байна.

https://www.facebook.com/olnoo18/videos/987008881504043/?t=24

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.