27/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

6 давхраас унасан жирэмсэн эмэгтэйг тосч аван, амийг нь аварчээ!

Алба хаагч 6 давхраас унасан жирэмсэн эмэгтэйг тосч аван, амийг нь аварчээ!

Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наяанбаатар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор жирэмсэн эмэгтэй унаж болзошгүй байгааг анзаарчээ.

Тэрбээр авхаалж самбаа гарган, машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж, амь насыг аварчээ. Xарамсалтай нь уг эмэгтэйн хүүхэд нь амьгүй төрсөн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.