27/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Л.Гансүх “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо” ТББ байгууллаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019-03-27/мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

“Би арваад хоногийн мөнө“Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон. Үүний дараагаар надтай зургаан хүн холбогдлоо. Энэ хүмүүс бүгд Ц.Элбэгдорж, Хурц нарын бүтээсэн шударга бусын хонгилд хэлмэгдсэн хүмүүс байсан. Эдгээр хүмүүс яаж үүнтэй тэмцэх талаар саналаа хэлсэн, зарим нь яахаа мэдэхгүй болчихосн байсан.

Надаас зөвөлгөө, тусламж хүссэн. Нэгэнт энэ хонгилд ороод хохирсон хүний хувьд энэ хонгилын нураахад хууль эрхзүйн орчны шинэчлэл дээр өөрийн санал бодол, дуу хоолойгоо оруулж хамтарч ажиллах ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн бодсон учраас зарим хүмүүстэй нийлээд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо” ТББ байгуулж байгаа юм.

Энэ холбооны зорилго бол хонгилд хохирогч болсон лиценз, бизнес, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилс хэргээр шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийг цагаатгуулж хохиролыг барагдуулахын төлөө тэмцэх болно” гэлээ.

Дээрхи хүмүүстэй [email protected] гэсэн хаягаар холбогдох боломжтой ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.