28/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өндөг ашиглан гоо сайхнаа тордох ЗӨВЛӨМЖ

Хаврын улиралд нүүрний арьс хуураашиж, гоо сайхан байдлаа алдахад хүрдэг. Гарын доорхи материалаа ашиглан гоо сайхнаа тэтгэх аргаас хүргье.

1. Арьс чангалах – өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.

2. Нүдний хавдрыг буулгах – цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.

3. Тослог арьсны маск – овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.

4. Хуурай арьсны маск – өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавина

5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск – өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.

6. Цайруулж, арьсны өнгийг засах маск – өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.

7. Үсний маск – оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсг хугацааны дараа угаана.

8. Үс гялалзуулах маск – лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.