28/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Үзэсгэлэнт Анжелина Жоли “Marvel”-д дүр бүтээнэ

“Marvel” студийн супер бүтээл “Avengers” киноны дөрөвдүгээр анги, Marvel cinematic universe(MCU)-ээс гаргаж байгаа хоёр дахь бүтээл “Endgame” буюу “Эцсийн тулаан” кино ирэх сарын 26-нд нээлтээ хийнэ.

Тус кинонд Ахмад Америкийн дүрийг бүтээсэн жүжигчин Крис Эванс уг ангид тоглоод “Marvel” студийг орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Үүнтэй зэрэгцэн тус студи дараа дараагийн супер баатрын дүрд тоглох жүжигчидтэй гэрээ байгуулж байгаа аж.

Тухайлбал, MCU “Black Panther-2”, “Black Widow”, “Doctor Strange-2”, “The Eternals”, “Guardians of the Galaxy-vol.3”, “Shang-Chi” зэрэг зургаан киног хийхээр баталсан.

Үүнээс найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй “The Eternals” кинонд Анжелина Жоли супер баатрын дүр бүтэхээр болжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.