28/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сумдын соёлын төвд 14 фургон автомашин өглөө

Өмнөговьчууд 2019 оныг салбарын хувьд “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн.

Соёлыг дэмжих жилийн нээлтийг 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж “Соёл урлаг тогтвортой хөгжил” соёлын ажилтны зөвлөгөөн, аймаг, сум, баг, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан “Нар зөвийн эх орон” баярын жагсаал, үдшийн шоу тоглолтыг хийлээ.

Урлаг уран бүтээлчдээ дэмжиж эхний ээлжинд 14 суманд цоо шинэ фургон автомашиныг шийдвэрлэж хүлээлгэн өгсөн юм. Бид ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг хүндэтгэдэг аймаг болно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.