28/03/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Казахстанд нисдэг тэрэг осолдож, цэргийн 13 алба хаагч амиа алдав
Казахстанд нисдэг тэрэг сүйрч, цэргийн 13 алба хаагч амиа алджээ. Нисдэг тэрэгний осол тус улсын өмнөд хэсгийн Кизилординьский дүүрэгт гарсан тухай Казахстаны Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.
Нисдэг тэрэг цэргийн дөрвөн нисдэг тэрэгний бүрэлдэхүүнд багтаж, цогц шалгалт, сургуулилт хийхээр Актау хотоос Шимента руу нисэж байсан аж. Бүрэнхийд, цаг агаарын хүнд нөхцөлд нисэж байсан тул хоёр нисдэг тэрэг нь Кызылорда хотод газардаж, нэг нь осол болсон газарт иржээ.
Ослын улмаас багийн бүх гишүүн амиа алдсан гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдсэн байна. Тэрбээр ослын шалтгааныг судлахыг даалгаад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд материаллаг тусламж үзүүлэхээ амласан байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.