11/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Төрсөн өдрөөрөө нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүллээ
“Гоёл дент” шүдний эмнэлгийн эмч И.Золбоо төрсөн өдрөө бусдаас өвөрмөц тэмдэглэжээ. Залуус ихэвчлэн баяр ёслолын байдалтай төрсөн өдрийн баяраа тэмдэглэж өнгөрүүлдэг тэрбээр өнгөрөгч ням гаригт тохиосон төрсөн өдрөөрөө Сонигинохайрхан дүүргийн 26-р хорооны нэн ядуу 65 өрхөд хүнсний нэг сарын хэрэглээний зүйлс тусламж болгон өгч, мөн тус өрхийн 117 хүүхдэд шүдний үзлэг хийн, баяраа тэмдэглэжээ.
Нэн ядуу өрх олонтой бүс болох Улаанчулуутын хогийн цэгийг даган амьдралаа залгуулдаг өрхүүдэд туслахаар зорьсон бөгөөд төрсөн өдрийн бэлэг болгож, найз нөхөд, дотнын хүмүүсээсээ төрсөн өдрийн бэлэг болгон хандив цуглуулсан аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.