11/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Чулуутын хавцал наадмын үеэр шилэн гүүртэй болно
Архангай аймгийн Чулуутын хавцалд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар томоохон бүтээн байгуулалтын нээлт болох нь. “Шилмэл шил” ХХК байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус газарт шилэн цогцолбор барихаар ажлаа хэдийнэ эхлүүлээд буй. Дэлхийн аялал жуулчлалын компаниудын дунд ч хүлээлт үүсгээд буй уг шилэн гүүрний урт 150 метр бөгөөд 2.2 тэрбум төгрөгийн өртгөөр барих аж.
Дэлхийн дөрөв дэх шилэн гүүр болох тус гүүр нь “Хүслийн тур” шилэн цогцолборын нэг хэсэг бөгөөд цогцолборт гүүрээс гадна хоёр төрлийн жуулчны бааз, ресторан, агаарын дугуй, агаарын гулсуур, төөрдөг толин байшин, хавцлыг дээрээс нь тольдох боломжтой шилэн тавцан, үзвэрийн тайз, задгай кино театрыг ч багтаасан байх аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.