04/04/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Мэдээллийг цаг алдалгүй хүргэх “Ухаалаг Өмнөговь” аплликейшныг татаарай

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “ИРГЭДЭЭ СОНСОХ УТАС 7053-0001”-д төрийн ажил үйлчилгээг сайжруулах, төрийн алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийн зэрэгцээ http://urgudul.omnogovi.gov.mn/user/login хаягаар өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй арга хэмжээ, мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай түгээх “Ухаалаг Өмнөговь” аплликейшн нь мэдээ мэдээлэл нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, тендер, өргөдөл гомдол, санал хүсэлт, хаяг байршил, аймгийн танилцуулга, яаралтай тусламжийн дуудлага, утасны жагсаалт бүхий үндсэн цэстэй, андройд болон айос үйлдлийн систем дээр суулгах боломжтой.

Иргэд та бүхэн аймаг орон нутагтаа болж буй үйл явдлын мэдээ мэдээллийг түргэн шуурхай авч байхыг хүсвэл энэхүү ӨМНӨГОВЬ гар утасны аппликейшныг татаж аваарай.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.