05/04/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Завхан аймагт шар усны үерийн улмаас авто замын хөдөлгөөнийг түр хаалаа!

Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагаас эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлаж дуусах хүртэл түр хугацаагаар хаах болсон байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.