08/04/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн 1000 зураг өглөө

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястнууд зэрэг 21-р зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулан авч үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ,

“Монголын амьдрал өөрөө бахархал юм. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ. Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн маш цөөн үндэстний нэг. Ингээд бодоод үзвэл М.Зоригтын санаачилж хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. Энэ төслийн багийнханд бид талархах ёстой, Гадаад харилцааны яам төслийн ажлыг дэмжсээр байх болно” гэлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийг “Мөнхчулуун сан” МҮОНРТ, “UNITEL” групп хамтран хэрэгжүүлж байгаа юм. Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин, 1000 гаруй баг хороод, гадны улс орнуудад олноороо ажиллаж амьдарч буй Монголчууддаа хүрч ажиллах юм байна.

Гэрэл зураг хүлээлгэн өгөхөд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамтрагч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, UNITEL группын гүйцэтгэх захирал Д.Энхбат нар оролцлоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.