22.04.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж байна!

С.Амарсайхан энэ сарын 17-ны өдөр гаргасан А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг /2019.04.20/-ний өдөр биечлэн шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллав.

Энэхүү захирамжид иргэдийн эрүүл, аюулшүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх талаар тусгагдсан билээ.

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах зарим иргэн, аж ахуйн нэгжүүд орон сууцны зориулалттай байрны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл барьж, явган хүний зам хааж, хашаа, хайс, шат барьсан асуудал их байгааг хотын захирагч онцлоод, энэ дутагдлыг нэн даруй засах, хашаа хайсыг буулгах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгав.

Мөн Чингэлтэй дүүрэг Урт цагааны гудамжинд “Улаанбаатар сан”-гийн мэдэлд байсан нийтийн зориулалттай бие засах газар барихаар төлөвлөж байсан газарт хүнсний дэлгүүр ажиллаж, төмөр хайсаар хашсан байгааг нэн яаралтай шийдэхийг Хотын ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгов.

Орон сууцны иргэд хүүхдийн тоглоомын талбайг хамгаалж төмөр шон суулгасан байгаа нь эргээд хүүхэд багачуудын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүйг Хотын захиарагч анхааруулж, тухайн байрны СӨХ-д уламжлан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулав.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.