22.04.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

АНХААР: Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглов!

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15 хүртэл хориглосон байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.