26.04.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

55 настай Жонни Деппийн ээлжит амраг 20 настай

“Нас бол тоо” гэдэг үг улам хүчээ авсаар дэлхийд түгэв. Олон сая шүтэн бишрэгчтэй, өдгөө 55 нас хүрээд буй алдарт жүжигчин Жонни Депп ОХУ-ын фото модель, бүжигчин 20 настай Полина Глентэй гэрлэж магадгүй талаар мэдээллүүд гарч эхэлжээ.

Хосууд 2017 онд нэгэн үдэшлэг дээр танилцаж өдийг хүрээд буй аж. Жонни Деп 2017 онд өмнөх эхнэр Эмбер Хердээс гэрлэлтээ сүр дуулиантай цуцалж байсан юм. Учир нь эхнэр нь түүнийг байнга бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай ярьж байсан удаатай.

Жонни Депп залуу бүсгүйтэй танилцсаны дараагаар “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны багтай Орост очих үеэрээ харилцаагаа улам гүнзгийрүүлж, хэд хэдэн газар хамтдаа явж харагдсан байна. Холливүүдын оддын тааварлашгүй амьдрал үргэлжилсээр.

А.Чингэстэй

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.