29/04/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой
2030 он гэхэд дэлхийн аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрээд байна. Тэдний олонх нь Ази, Номхон далайн орныг зорино гэсэн тооцоо гарчээ. Иймээс бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлж байна.
Тэрээр үргэлжлүүлэн “Манай улс өнгөрсөн онд 500 мянга гаруй жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн орлого оруулсан гэсэн тооцоо бий.
Энэ эрчээр аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой. Дэлхийн хөгжлийн чиг хандлага ч аялал жуулчлалаа түших боллоо.
Иймээс хөрөнгө оруулалт болоод боловсон хүчнээ бэлтгэх асуудалд бид онцгой анхаарна” гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярилаа.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.