12.04.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

БНСУ-ын олон удаагийн виз олгодог болно

БНСУ хилийн урьдчилан шалгах системийг энэ сарын нэгнээс нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор манай улсын иргэд зайлшгүй визтэй зорчих шаардлагатай болоод буй. 2004 онд хоёр улс тохиролцсоны дагуу хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдийн асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Элчид сайд У Сунгтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтын үр дүнд визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн визийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох тал дээр тохиролцоонд хүрчээ. Олон удаагийн виз нь таван жилийн хүчинтэй бөгөөд хоёр жилийн хугацаанд 4, эсвэл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн иргэдэд олгох юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.