15/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Гэмт хэрэг 11.3 хувь буурчээ
Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгджээ. Энэ оны эхний улирлын байдлаар нийслэлд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 556-гаар бага буюу, 11.3 хувь буурсан гэсэн үг юм.
Харин сэжигтэн тогтоогдоогүй 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Төв зам дагуу 5 шараас Офицерийн чиглэлд суурилуулсан хяналтын камеруудыг засч, бүрэн ашиглалтад оруулснаас гадна гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт зөөврийн хяналтын 87 камер суурилуулсан нь гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэхэд нөлөөлж буй.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.