02/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Энгийн үс засалт, дурсамж сэргээсэн оройн зоог

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогий 68 дахь их аварга Д.Дагвадоржийнд гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Д.Бямбадорж айлчилжээ.

Ингэхдээ тэдний чөлөөт хувцас, энгийн үс засалт, дурсамж сэргээсэн оройн зоог хэн бүхэнд “ДОТНО” сэтгэгдэл төрүүлэм.

Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийж, шинэ амьдралд хөл тавьсан билээ. Эх ороныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулахаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээсэн юм.

Мөн олон аймаг, сумын эмнэлэгт түргэний машин бэлэглэсэн нь олны талархлыг хүлээгээд буй. Хоёр их аваргын дунд олон жилийн нарийн сайхан дурсамж бий. Түүнийгээ энэ удаа ярилцаж, оройн хоол хамтдаа идсэн нь энэ агшинд буулаа хэмээн Д.Дагвадорж цахим хуудасдаа бичжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.