15/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Иргэд офшорчдын эсрэг жагсаж байна
Офшорын талаарх асуудал иргэдийг ихэд бухимдуулах болсон нь сүүлийн өдрүүдэд удаа дараа болж буй жагсаал цуглаанаас илэрхий. Өнгөрөгч олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван бүсгүй хагас нүцгэлэн офшорчдын эсрэг тэмцэлд ард түмнийг нэгдэхийг уриалж, төрөөс төрсөн тэмбумтнуудыг шалгахыг шаардаж байсан бол мөн тус сард иргэний хөдөлгөөн болон зарим ТББ офшорчдын эсрэг тайван жагсаалыг зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд “Офшорчдын эсрэг ард түмний жагсаал” болж байна.
Жагсаалд иргэдээс гадна УИХ-ын гишүүн С.Жавхлан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэгджээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.